Өнөөдөр болох үйл явдлууд

2019/03/19
08.00 цагт Энхийг сахиулах цогцолборт БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг сургуулийн өмнөх боловсролын багш нарын үндэсний багийн ажилтай танилцана. Утас: 88008781

09.00 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв” нээх талаар мэдээлнэ. Утас: 89017101

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна