Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион ОХУ-ын Екатеринбург хотод болсон “Их дуулга” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Уг тэмцээнд 47 орны жүдоч оролцсон бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр манай улсын тамирчин Б.Ганхайч Марокко, Их Британы жүдочдыг хожсон ч Канадын Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсан юм.
Ийнхүү дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийр, Израйлын Гили Шарир нарыг дараалан ялж, хүрэл медаль хүртэв.
Энэ жинд ОХУ, Их Британи, Канад, Монголын тамирчид медальд байранд шалгарав.
Сэтгэгдэл бичигдээгүй байна