Майкл Жексоны охин юунаас болж амиа хорлох гэв?

2019/03/20
Домогт дуучин  Майкл Жексоны охин Пэрис Жексон  эцгийнх нь тухай  киног үзүүлсний дараа өнгөрсөн бямба гарагт амиа егүүтгэх оролдлого хийжээ гэж TMZ интернет-портал мэдээлэв.

М.Жексоны гэр бүлд ойр эх сурвалжийн мэдээгээр, HBO телевизээр "Неверлендыг орхихуй" (Leaving Neverland) гэсэн баримтат киног үзүүлсэн нь Жексоны 20 настай охиныг амиа егүүтгэх оролдлогод түлхсэн ажээ. Уг  кинонд хүүхэд ахуйдаа Майкл Жексоны бэлгийн дарамтад өртөж байсан гэх хоёр залуугийн талаар өгүүлдэг юм. Жексоны гэр бүл киног ор үндэсгүй гүтгэлэг хэмээн Калифорни мужийн шүүхэд хандан HBO телевизээс 100 сая ам.доллар нэхэмжилсэн гомдол гаргасан байна.

Пэрис Жексон өөрөө киног үзээгүй, харин өмнө нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэж эцгийг нь буруутгасныг  үндэслэлгүй гээд түүнийг хамгаалж иржээ. Тэрбээр 2013 онд мөн л амиа хорлохоор оролдсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна