Никола Миротич 4 долоо хоног талбайд гарахгүй

2019/03/22

Лигийг амжилтаараа тэргүүлж байгаа Дорнод бүсийн Милоуки Бакс баг улирлын төгсгөлд гол тоглогчдоо гэмтэлд алдлаа.

Саяхан 2016 оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн гарааны хамгаалагч Малком Брогдон нь 6-8 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон юм.

Энэ үед өөр тааруу мэдээ гарсан нь өвлийн солилцоогоор багтаа нэгтгэсэн Никола Миротичийг гэмтэлд алдав. Миротич зүүн гарын эрхий хуруугаа гэмтээн 2-4 долоо хоног талбайд гарах боломжгүй болсоныг эх сурвалжууд мэдээлэв. Гэхдээ хасагдах шатанд тоглох боломжтой нь сайн хэрэг билээ.

Миротич улиралд Пэликансын бүрэлдэхүүнд 16.7 оноог 8.3 самбар дунджилж байсан бол Баксын сэлгээнээс 11.6 оноог 5.4 дамжуулалт дунджилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна