Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Банкны тухай хуулийн 71.1.1-д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө.
Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Капитал” банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банканд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банканд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл бичигдээгүй байна