Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газарт тус банкнаас 300 сая ам.долларын зээл олгохоор болж байна. Зээлийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах юм байна. Тухайлбал, 120 ам.долларыг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгоход зарцуулах юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна