Хүмүүс янз янзын шалтгаанаар л бурханд итгэх болдог. Зарим нь эцэг эхийгээ дагаж багаасаа шашинд ''уруу татагдсан'' байдаг бол зарим нь цөхөрч, тайтгарал хайж шашинд итгэх болдог. Сүм бол хүний итгэл үнэмшлийг ашиглан мөнгө угаадаг газар гэхэд хилсдэхгүй. Өөрийн итгэл үнэмшилдээ мөнгө зарцуулах нь хүний эрх. Тиймдээ ч дэлхийн одууд сүмд маш их мөнгө хандивладаг байна.
1983 онд Австралид байгуулагдаж, 2010 онд Нью Йорк хотод нээгдсэн Христийн шашны Хиллсонгийн сүм бусад сүмүүдээс юугаараа онцлог вэ? Бүтэн сайн өдрийн цуглаан нь зарим тохиолдолд шөнийн клуб, хурлын танхимуудад болдог гэх Хиллсонг сүмийн цуглаанд очсон хүн яг л рок тоглолтод очсон хүн шиг мэдрэмжийг авч чаддаг гэнэ. Уг сүмд очдог итгэгчид бариу жийнс, савхин хүрэм өмсдөг. Пасторууд нь харин уранхай жийнс, загварлаг цамц өмсөж бурхны үгийг түгээдэг ажээ.
Үүсгэн байгуулагч Брайн Хьюстон нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт холбогдож, үнэн болох нь тогтоогдсон ,мөн сүмийн найрал дуулагчдын ахлагч нь ижил хүйстэн байсанд өнөө Брайн Хьюстон эсэргүүцэж, харилцааг нь таслах гэж олны эгдүүцлийг төрүүлээд авсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар буй Хиллсонгийн сүмд бидний мэдэх ихэнх алдартнууд очиж, цуглаанд оролцдог гэвэл та итгэх үү? Тэдний заримыг дурдвал: өсвөр насны охидын шүтээн Жастин Бибер түүний эхнэр Хейли Бибер, ''Pitch Perfect'' киноны од Хейли Стенфилд, Кардашианы гэр бүлийн отгон, загвар өмсөгч Кендалл Женнер, ''Ахлах сургуулийн мьюзикл'' киноны Ванесса Хадженс гэх мэт.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна