ШӨХТГ-аас "Монгол Улсад тулгамдсан 76 асуудал" төслийн сэдвийг МУИС-д хүлээлгэн өглөө

С.Гандэлгэр
2021/03/01

ШӨХТГ-аас өнгөрөгч сарын нэгний өдрөөс эхлэн иргэдээс Монгол Улсад тулгамдсан 76 асуудлыг тодорхойлох зорилготойгоор судалгаа явуулсан ба Өнөөдөр МУИС-д "Монгол Улсад тулгамдсан 76 асуудал" төслийн сэдвүүдийг хүлээлгэж өглөө. 

Эдгээр асуудлуудын шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгааг боловсруулахад МУИС-ийн багш оюутнууд хамтран ажиллана. Үүний дараа УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх юм.

МУИС, ШӨХТГ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан цаг саяхан. Тэгвэл энэ хүрээнд МУИС-ийн талаас Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдэх зорилготойгоор, академик судалгаанд тулгуурлах тал дээр ажиллах юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна