Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ

С.Гандэлгэр
2021/03/02

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т,  03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол байхгүй гэж мэдээлсэн байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна