Э.Саруул “Токио-2020” олимпын наадмын шүүгчээр сонгогджээ

2021/03/09

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа.

Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор Монголын тамирчин Б.Отгонболд олимпт өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ.

Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна