Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдав

2021/03/10

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд Covid-19 халдварын найман тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий дөрвөн иргэн болон “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт 15 тохиодол батлагдсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Төв аймгийн Номт багт өнөөдрөөс /2021.03.10/ мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага хангасан таван эмийн сан, гурван хүнсний дэлгүүр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Бусад баг бүрт нэг хүнсний дэлгүүр нээж, бусад үйлчилгээний төвүүдийг үе шаттайгаар нээх юм байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна