Коронавирусийн халдвартай эмчлүүлж байсан 76 настай иргэн нас баржээ

2021/03/11

Коронавируст халдварын улмаас өчигдөр 76 настай эмэгтэй нас барсан тухай ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Тэрбээр "Коронавирусийн халдвар аваад 21 дэх хоногтоо эмчлэгдэж байсан 76 настай эмэгтэй нас барсан харамсалтай мэдээг дуулгая.

Тухайн иргэн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч нас барсан байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт 4 бүртгэгдлээ" гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3,561 тохиолдлоос 80 хувь нь буюу 2,874 хүн эдгэрээд байгаа бол 697 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс биеийн байдал:

  • Хөнгөн-646
  • Хүндэвтэр-43
  • Хүнд-6
  • Маш хүнд-2 хүн байгаа юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.87.27
    2021/03/12

    Бүрэн эдгээд эдгээд дараа нь гайгүй болов уу

    Хариулах