Гэмтлийн эмнэлэгт КОВИД 19-ийн батлагдсан тохиолдол дахин бүртгэгдэж, нэг тасгийг тусгаарлажээ

С.Гандэлгэр
2021/03/12

Гэмтэл согог судлалын үндэсний төвд коронавируст халдварын батлагдсан тохиолдол дахин бүртгэгдлээ. 

Тодруулбал, өнгөрөгч Даваа гарагт тус эмнэлэгийн хоёр ажилтан, нэг өвчтөн халдвар авсан нь батлагдсан байна. Улмаар эмнэлгийн бүх ажилтныг PCR шинжилгээнд хамруулан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлажээ. 

Халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн нэгдүгээр давхарт байрладаг тасгийг тусгаарлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, гаднаас эргэлт оруулахыг зогсоосон аж. 

ГССҮТ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаар одоогоор ЭМЯ-наас албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна