Жил бүрийн 3 дугаар сарын 15-нд Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.
Тус өдөрт зориулж дотооддоо арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жил "КОВИД-19 цар тахалын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сорилт, сайн туршлага"-ын талаар харилцан туршлага солилцох олон улсын "ЦАХИМ ХУРАЛ"-ыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анх удаа зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Тус үйл ажиллагаанд илтгэгчээр НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн газар , БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газар /Цахим худалдааны газрын Хэрэглээний орчны байгууламжийн хэлтсийн дэд захирал Тан Хонгбо/, Италийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллага /Олон нийттэй харилцах албаны дарга Жанлука Сепе/ илтгэл тавих юм.
Харин оролцогч орноор Англи, БНСУ, Бельги, Польш, Барбодас улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл, бусад олон улсын байгууллагууд бидний зохион байгуулж буй арга хэмжээнд ач холбогдол өгч оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Эх сурвалж: ШӨХТГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна