Өчигдөр оройны хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур хугарч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаад байна.
Одоогоор хэрэглэгчдийг Дөргөний УЦС болон дизель эх үүсвэрээр эрчим хүчээр тодорхой хязгаартайгаар хангаж байна.
Унасан тулгуурыг босгохоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 34 инженер, техникийн ажилтан, “Увс ЦТСүлжээ” ХХК-иас 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Шуурч байгалийн хүндрэл үргэлжлэхгүй бол маргаашдаа багтааж цахилгаан эрчим хүч өгөх зорилго тавин ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна