Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлийг хотыг гамшгийн үеийн гуравдугаар түвшин буюу Улбар шар түвшинд шилжүүллээ.
Ингэснээр гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл доорх салбаруудын үйл ажиллагааг хязгаарлах юм.
Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Гэхдээ иргэд бичиг баримтын дагуух байнгын оршин суух хаягтаа буцахыг зөвшөөрөх юм. Тодруулбал, Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэд, орон нутагт гацсан нийслэлийн иргэд байнгын хаягтаа буцаж болно.
Түүнчлэн дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг 07:00-22:00 цаг байхаар тогтоож, 23:00-06:00 цагт иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна