Боловсролын байгууллагын багш, ажилтнууд энэ сарын 11-ний өдрөөс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18,134 багш, ажилтнууд буюу 52.2% дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.
Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Харин Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Өчигдрийн 21:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 112,294 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.51
Их дээд сургуулиуд боловсролын байгууллага хэвээрээ биз дээМУИС ШУТИС-ыг Сүхбаатар дүүргээс хааш нь нүүлгэчихвээ
Хариулах