Баянхонгор аймгийн Богд суманд алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай явуулснаар бүгд эсэн мэнд олджээ

С.Гандэлгэр
2021/03/15

2021 оны 03-р сарын 14-нд болсон хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Баянхонгор аймгийн Богд сумын Онцгой комисст 18 иргэн алга болсон тухай дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн мөрөөр тус сумын Онцгой комисс аврах, эрэн хайх ажиллагааг сумын ард иргэдийг оролцуулан шуурхай зохион байгуулсны үр дүнд тухайн өдөртөө алга болсон 14 иргэнийг олсон бол Жинст сумын Онцгой комисс хоёр иргэнийг тус тус эсэн мэнд олсон байна.

Үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа шөнийн турш үргэлжилж улмаар 2021 оны 03-р сарын 15-ны 08:05 цагт 60 настай иргэн Б.М-ийг гэрээсээ 15 орчим км-ийн зайд байх Давст нуурын бутан дотроос, 09:02 цагт 58 настай иргэн н.М-ийг гэрээсээ 30 км-ийн зайтай Гүний ховил гэдэг газраас олсноор сумын Онцгой комисс аврах, эрэн хайх ажиллагаагаа зогсоожээ.

Эсэн мэнд олдсон хоёр иргэн бага зэргийн осголттой, нүүр ам салхи шуурганд цохигдон улайсан, нүдний нулимс урсах зэрэг шинж тэмдэгтэй олдсон бөгөөд сумын эрүүл мэндийн төвөөс биеийн байдлыг тогтворжуулах шаардлагатай арга хэмжээг аван ажиллажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.90
    2021/03/15

    Хийх ажлаа сайн мэддэг албан хаагчдад баяр хүргэе. Дундговь аймгийн мануухайнууд яаж ч чадахгүй хий харамсал илэрхийлсэн юмнууд байна.

    Хариулах