ШУУД: Коронавирусийн 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2021/03/16

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 11184  хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 127 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эдгээрээс 126 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Халдвар илэсэн хүмүүсийн 123 нь ойрын хавьтал байсан бол дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 1014 хүн эмлэгдэж байгаагаас 917 хүний биеийн байдал хөнгөн, 89 нь хүндэвтэр, тав нь хүнд, гурван хүн маш хүнд байгаа аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна