Нийслэлээс Булган аймгийн Могод суманд очсон иргэнээс Ковид19 илэрчээ

2021/03/22

Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь Ковид-19-ийн халдвар авсан нь батлагджээ.

Тэд энэ сарын 21-ны өдрийн 10.00 цаг орчимд Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22.00 цагт Улаанбаатар хот руу буцсан байна.  Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна. 

Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна