Гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дуудлага ТЦА-нд иржээ.
Мөргүүлсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Тухайн жолоочийн согтуурлын зэрэг хоёр бүхэл 54 гэж заасан байна.
2021 он гарсаар ой таван сартайгаас 13 хүртэл насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаад байна.
Иймд жолооч нар уулзвар, гарц руу дөхөх үедээ хурдаа сааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
37.172.209.178
согтуу машин барих юм бол машинийг нь хурааж өндөр торгуул.. эрхийг олон жилээр шууд цуцлах хориод нийгэмд тустай ажил хийлгэж хохиролыг барагдуулах.Ер нь исламийн шашин манайд тохирох юм шиг.Эрчүүд архи уухгүй,эмэгтэйчүүд нь журамтай бдаг нь таалагддаг.Би хасаг биш шүү .Манайд шашин нэртэй мөнгө хүүлэгчид болсон яг үнэндээ.
Хариулах