"Гранд мед" эмнэлгийнхэн алдаа гаргасныг шүүх тогтоолоо

19 цаг 57 минутын өмнө

"Гранд мед" эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хохирсон хүүхэдтэй холбоотой шүүхийн маргаан хоёр жил орчим үргэлжилж, долоо хоногийн өмнө буюу энэ сарын 16-нд шүүх хуралдаан болжээ.

Сануулахад, 2015 онд иргэн А-гийн долоон настай хүү Х тоглож байгаад хөлөө гэмтээсэн байдаг. Түүний хувьд БНХАУ-д дунд чөмгөө хадуулж, Монгол ирээд "Гранд мед" эмнэлэгт хяналтад орсон бөгөөд тус эмнэлэгт дахин хагалгаанд ороход хүүхдийн хөлний өсөлтийн зоныг хугалж гэмтээсэн болох нь гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэхүү алдаатай эмчилгээнээс үүдсэн маргааш хоёр жилийн турш үргэлжилсний эцэст "Гранд мед" эмнэлгийн захирал, эрхлэгчдийн зүгээс буруугаа хүлээн зөвшөөрч, хүүгийн ээж иргэн А-тэй эвлэрлийн гэрээ байгуулж, Х хүүгийн хөлийг эмчилж хийж өгөхөөр болжээ.

Ийнхүү "Гранд мед" эмнэлгийнхэн өөрсдийнх нь буруу байсан ч шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж, эцэст шүүхийн шийдвэр ээж хүү хоёрын талд гарсан нь энэ юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.19
    2021/03/24

    Хятадруу шал дэмий л явсан байна. Ирээд дахиад хагалгаанд орох тийм дутуу юм хийсэн хятад эмнэлгийн л буруу байна.

    Хариулах
  • 202.126.90.97
    2021/03/24

    Ug useg, nairuulgiin aldaatai niitlel bichih yumaa. Setguulch n bichsen ymaa uuruu erguuleed unshdaggui ymu?

    Хариулах
  • 66.181.161.111
    44 минутын өмнө

    Daravch daldain bulavch bultain gegch bolj ard tumniiirgenii zov baij dee

    Хариулах