“Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 хүн байгаа юм.
Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн 2 иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулжээ.
Халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна