М.Өлзийбат: Говьсүмбэрт өмнө нь ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй

56 минутын өмнө

Өчигдөр 22 цаг 46 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5 хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл нь Улаанбаатар, Чойрт мэдрэгдсэн юм. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбатаас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр орой 22.46 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5 магинитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар, Чойр зэрэг хот суурин газарт хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлт хүмүүст хоёр янзаар мэдрэгддэг. Нэгдүгээрт, хүчтэй дуу чимээ сонсогддог. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн эхний долгион газрын гүнээс агаарт гарахаар дуу болж сонсогддог. Хоёрдугаарт, чичирхийллээр мэдрэгдэнэ.

Говьсүмбэр аймгийн Баянтал  суманд өмнө нь энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй.  

Хүчтэй газар хөдлөлтийн дараа давталт хөдлөлт явагддаг.  Саяын тохиолдлын дараа сул газар хөдлөлт нэлээд бүртгэгдэж байна.

Өчигдрийн газар хөдлөлт болсон байршилтай хамгийн ойрын байсан станц нь 60-70 километрийн зайтай. Газрын гүнээр тарж буй долгион 6-7 километр секундийн хурдтай тардаг.  Илүү их чичирхийлэлтэй долгион нь 3.5 километр секундийн хурдтай тардаг. Тиймээс саяны газар хөдлөлтийг нэг минут орчмын хугацаанд тодорхойлсон.

5.5 магнитуудын газар хөдлөлт голомтдоо 6-7 баллын чичирхийлэл үүсэх боломжтой. Улаанбаатар газар хөдлөлт болсон газраас 166 километрийн зайтай. Тиймээс зайнаасаа хамаараад хүч нь саараад, нийслэлд 3-5 баллын чичирхийлэл үүссэн.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна