ЭМЯ: Шинээр 218 тохиолдол илэрлээ

2021/03/24

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12605 шинжилгээ хийхэд 218 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5610 болсон байна. 

210 тохиолдлын 176 нь Улаанбаатарт, Өвөрхангай аймагт 27, Дархан Уул аймагт 10, Төв аймагт таван тохиолдол бүртгэгдсэн. 

Энэ хугацаанд 189 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 3947 болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна