Худал, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулья

С.Гандэлгэр
2021/03/24

Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн.

Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн байна.

Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг албан ёсоор анхааруулж байна.

Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны 05 дугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уттар Прадеш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна.

Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.243
    2021/03/24

    Манайхан муу хар юм бичэхдээ гаргуун . Хар мэдээ бичэх донтой болчихсон.

    Хариулах