Шинжаан Уйгурт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

2021/03/24

Өнөөдөр өглөө (2021.03.24) БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, байгалийн үзэгдэл 360 мянган хүн амтай Хочэн хотоос зүүн өмнөд зүгт 252 км зайд болсон байна. Газар хөдлөлтийн голомт 30 километрийн гүнд бүртгэгджээ. Одоогоор хохирлын талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна