Өчигдөр буюу дуравдугаар сарын 23- ны 23:30 цагийн орчимд Хан- Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ''Ханбогд'' хорооллын байрны 3 давхараас хүн уналаа гэсэн дуудлага ирсэн байна. Тухайн хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
''Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гаргахгүй байсны улмаас тагтаараа гарах оролдлого хийсний улмаас унасан байна. Тухайн эрэгтэй тохойндоо бэртсэн, хэлэээ хазсан байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. ''
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.125
arhinaas l bvh yum boljiishdee uhamsargvi bnaa
Хариулах202.126.89.75
Хүмүүсийн сэтгэцийн эмгэг хавараад бас дээрээс нь корона вирусын халдвары аймшигт мэдээнээс болж сэдрээд байх шиг байна даа
Хариулах