"6-7 баллын газар хөдлөлт болбол анхааруулах систем нэг минутын дотор дуугарна"

2021/03/24

Манай улсын газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.  

Газар хөдлөлтийн үеийн дохионы талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбат “Монгол орны хувьд 2021 он гарснаас хойш 58 мянган удаа газар хөдөлсөн. Үүнээс хүнд мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 14 байна. Газар хөдөлсөн бүсэд анхны хүчтэй газар хөдлөлт болсон. Өнгөрсөн өдөр хөдөлсөн газар хөдлөлт Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Булган, Төв аймагт мэдрэгдсэн. 

Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах юм.

Хамгийн дээд буюу улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Саяны газар хөдлөлтийн тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн.  Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна