Дархан Уул аймаг ногоон бүсээс ирэх иргэдийг нэвтрүүлнэ

2021/03/24

Дархан руу ногоон бүсээс ирж буйгаа нотолсон иргэдийг нэвтрүүлнэ гэдгийг тус аймгийн ОК-оос мэдээллээ.

Тус аймгт бүртгэгдсэн 17 тохиолдлын 11 нь эмчлүүлж байгаа бөгөөд дөрвөн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлууд үргэлжилж байгаа аж. 

Улаанбаатраас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарласны дараа шинжилгээ авч байна.

Аймгийн хэмжээнд үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлахгүйгээр иргэдийн нийгмийн харилцааг 50 хувиар хумьж ажиллаж байгаа талаар мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна