Баянхонгор аймагт сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ

2021/03/24

Баянхонгор аймагт сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тодруулбал, аймгийн төвөөс сум, сумаас сум хооронд явахдаа Онцгой комиссын олгосон нэвтрэх бичгээр зорчихоор болсон байна.

Учир нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувилалд амарсан 20 иргэн Баянхонгор аймагт нэвтэрсэн байна. Тэдгээр иргэнийг тусгаарлалтад шилжүүлсэн бөгөөд шинжилгээний хариу эцэслэн гарах хүртэл түр хугацаанд хөл хорио тогтоожээ. 

Улмаар аймгийн төв тойрсон нэмэлт таван хяналтын постыг 24 цагаар байгуулан ажиллуулж эхэлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна