Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнаас халдвар илэрч, албан хаагчдыг ажлын байранд нь тусгаарлажээ

2021/03/25

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн  1 ажилтнаас өчигдөр буюу 3 сарын 24-ны өдөр COVID-19 ын халдвар илэрчээ. Халдвар илэрсэн албан хаагчийг өнөөдөр өглөө ХӨСҮТ-рүү шилжүүлсэн байна. Тухайн өдөр ажиллаж байсан албан хаагчдыг ажлын байранд нь тусгаарлаж хонуулсан бөгөөд өнөөдөр ажлын байранд ариутгал цэвэрлэгээ хийгдсэн. Мөн хэзээ тусгаарлалтаас гарах нь тодорхойгүй гэх мэдээллийг эх сурвалж хэлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна