Улсын хэмжээнд 256979 иргэнийг дархлаажуулаад байна

2021/03/26

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 10890 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийслэлд нийт 248966 болсон байна. Мөн Өмнөговь аймгийн 10 суманд өнөөдөр 556 хүнийг дархлаажуулалт хамруулснаар тус аймагт нийт 8013 хүнийг вакцинжуулаад байна. Улсын хэмжээнд өчигдөр 21 цагийн байдлаар 11446 хүнийг дархлаажуулалт хамруулж, нийт дархлаажуулалт хамрагдсан хүний тоо 256979 боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна