Л. Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоох магадлал ТУЙЛЫН ӨНДӨР байна

2021/03/26

Коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмгэдэж, өнөөдрийн байдал 437 шинэ тохиолдол нэмэгдсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол боллоо. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар ажиллах явцдаа Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга гарцгүй нөхцөл байдал үүслээ хэмээсэн юм. 

 "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.

Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон" гэсэн юм.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.7
    2021/03/28

    odo boliochee oorsdoo owchitei xvniig ervvvl gej xariu gargaj tarachxaad amidrax gej yadaj bga ard tvmnee ygaad bodoxgvi bgaa.Bid masgaa zvvlee geresee garaxgvi Shiidwer bvriig chin daglaa odo bidend buruu ogox gej bga bol vgvi bid daxin xorigdoj ajil amidrlaa aldmaargvi bn

    Хариулах
  • 202.9.46.207
    2021/03/26

    ХОРИОГОО БОЛИОЧ ДЭЭ ЯАГААД БИДНИЙГ ЗААВАЛ ЯДУУ БАЙЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ .КОРОНАТАЙГАА ХАМТРААД Л АЖИЛЛАЯ ДАА .БУСАД ОРОН МАНАЙХ ШИГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ХИЙХГҮЙ Л БНА Ш ДЭЭ. ЭНЭ ХОРИО Г ЯМАР НЬ ХИЙХ ГЭЭД УЛАЙРААД БАЙНАА .ЦААНА НЬ ӨӨР УТГА САНАА БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

    Хариулах
  • 150.129.143.236
    2021/03/26

    Одоо болио вакцин оруулж ирэх гэж үйлээ үзэж байна даа ийм хийсвэр ухамсар дорой хүмүүс яаж ард иргэдээ авч явнаа

    Хариулах
  • 192.82.70.139
    2021/03/26

    Чадвар муутай хүмүүсээр УОК, НОК-ийг удирдуулсны гайгаар түмэн олон чирэгдэж өвдөж хямарч байна даа

    Хариулах
  • 192.82.88.22
    2021/03/26

    Ёстой зутарч бна. Толгой тархи өвдөж бна. Шийдвэр гаргаж чаддаггүй ард түмнээ боддоггүй нам нам гэсэн удирдлагатай бид яаж өөдөлнөө. Гутарч бна. Бид чинь тун цөөхүүлээ. Маш их газар нутагтай. Маш их баялагтай. Яагаад биднийг ийм ядуу амьдруулж бгаа юм бэ. Огцроочээ. Нам харгалзахгүй эх орон ард түмнээ өөд нь татаж чадах хүмүүст ажлаа өгцгөө

    Хариулах
  • 103.229.121.57
    2021/03/26

    horiood ymar buurdag bish harin ediin zasag n bvr ergej sergehgvi boloh wii

    Хариулах
    • 66.181.161.7
      2021/03/28

      ed nariin xalaasal dvvren shvv dee 8000000 emchilgee xeden xvnd xiisen boldoo

  • 192.82.74.92
    2021/03/26

    B

    Хариулах