50-аас дээш насныханд харьяалал харгалзахгүй вакцин хийнэ

2021/03/26

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцины явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Манай улс дөрвөн төрлийн вакциныг ашиглаж байна.  Одоогоор нөөцөд байгаа вакцин буюу БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг ашиглаж, зорилтот бүлгийнхээ дархлаажуулж байна.  Дархлаажуулалт эхэлснээс хойш 65-аас дээш насныхныг тодорхой хувиар вакцинд хамруулаад явж байсан. Өнөөдрийн байдлаар 50-аас дээш насны 91607 хүн вакцинд хамрагдсан нь дархлаажуулсан нийт хүний 36 хувийг эзэлж байна. Бид 50-аас дээш  насны бүх хүнийг вакцинд хамруулахыг зорьж байгаа. Тиймээс энэ насныхан харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй холбогдож, мэдээлэл аваад вакцинаа хийлгэх боломжтой. Дархлаажуулалтын аль ч цэг дээр 50-аас дээш насныханд харьяалал харгалзахгүй вакцин хийнэ" гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.253
    2021/03/26

    Худлаа байна даа. Өнөөдөр 141-р сургууль дээр вакцин хийлгэх гээд очтол манай хороо биш гээд хийж өгсөнгүй ээ. Тэнд вакцинжуулах баг гээд 10-д хүн сууж байна. Харин вакцин хийлгэх ганц ч хүн байхгүй байхад ганцаарахнаа вакцин хийлгэх гэж очсон надад хийж өгсөнгүй үүнийг одоо юу гэж ойлгох вэ. Вакцинжуулалт нэг иймэрхүү л дүр зурагтай яваж байна дах

    Хариулах