Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, захирамж гаргажээ.
Тус захирамжаар аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэн байна. Хөл хориог гуравдугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагаас мөн сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд тогтоох аж.
Аймгийн хэмжээнд бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлхийг үүрэг болгов гэж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна