ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд УОК-ийн хуралдаанд оролцохдоо аж ахуйн нэгж байгууллагуудыг PCR шинжилгээний үр дүнг нэхэхгүй байхыг чиглэл болгосон гэлээ.
Тэрээр "Иргэд шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, ААН-ууд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсэж байна. Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байна. Өвчлөл нэмэгдэх тусам хавьтлын тоо нэмэгдэж тэднээс шинжилгээ авах шаардлага тулгарч байгаа тул лабораторийн ачаалал хэт хэтрэхэд хүрч байгаа юм.
Лабораторийн хүрэлцээ тоо хязгаартай тул ачааллыг харгалзаж үзэхээс гадна тухайн иргэн PCR шинжилгээ өгөөд гарч явахдаа ч халдвар авах эрсдэлтэй тул ийнхүү уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна