Aрхангайд 14, Завханд хоёр, Хөвсгөлд коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгджээ

2021/03/29

Архангай аймгийн хэмжээнд өчигдрийн байдлаар  коронавирусийн 14 тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Хайрхан суманд 3, Эрдэнэбулган суманд 34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болсон байна.

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон ажээ. Хавьтлын хувьд урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.

Хөвсгөл аймагт ойрын хавьтлын хоёр дахь шинжилгээгээр зургаан эерэг тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг суманд 19, Мөрөн суманд 10, нийт батлагдсан тохиолдол 29 болсон байна.

Завхан аймгийн Улиастай суманд Улаанбаатар хотоос томилолтоор ирээд буцсан халдвартай иргэдийн ойрын хавьтал 2 иргэний PCR шинжилгээний хариу өчигдөр эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна