УОК-ын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна.
Коронавирусын халдварын тоо 575 хүрсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдахаар төлөвлөөд байлаа. Засгийн газар 17.00 цагаас хуралдах байсан ч 14.00 цагаас хуралдаж эхэлсэн Улсын онцгой комисс тодорхой санал гаргаагүйн улмаас Засгийн газар хурлаа хойшлуулжээ.
Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацааг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтоохоо илэрхийлээд байсан юм.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бизнес эрхлэгчидтэй уулзахдаа "Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ" гэсэн. Тиймээс Улсын онцгой комисс хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэх, тогтоохоор болбол хэзээнээс тогтоох тухай саналаа Засгийн газарт танилцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Улсын онцгой комиссын зүгээр тодорхой санал, шийдэл гаргаагүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.45
Үхэх нэгэн үх,үхэхгүй нэгэн ажиллаа хиймээр бна.ЭМЯ,ХӨСҮТ ажиллаа хийж чадахгүй бна.Хоолны мөнгө хэн өгөх вэ
Хариулах103.212.116.45
Солиороод бай,дампуураад дуусах уу.
Хариулах66.181.177.249
ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ЗУГААЦУУЛЖ ДУУР ХУУР УРЛАГЫН НОМЕР БОЛЖ ЯВСАН ГЭТЭЛ ТЭНД ӨВЧИН ГАРСАН . НЭГ БҮЖИГЧИН ЭМЭГТЭЙ ӨВЧТЭЙ БАЙСАН. ЭДГЭЭР ХАВЬТАЛТАЙ ХҮМҮҮС ХӨЛ ХОРИОНД ОРООГҮЙ ГЭХ МЭТЭЭР ТӨР НЬ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ӨВЧИН ТАРААЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ҮАБЗ МЭДЭЖ БАЙНА УУ ЭНЭ ТУХАЙ. АРД ИРГЭДЭЭСЭЭ ЮУ ШААРДААД БАЙГАА ЮМ БЭ ӨӨРСДӨӨ ЗААВААРЧ БАЙЖ.
Хариулах202.126.88.184
Odoo hol horiwol ediin zasag bvr unna. Dagaad ene dund dawharga huwiin hewshil bvgd hetsvvdlee sht. Mongo gj neheegvi ee.
Хариулах66.181.161.111
Өвөл 0 зогсолт хийгээд нам хорих байсан одоо өнгөрсөн дулаарч байна ид барЗилгын ажил эхлэх гэж байхад Зүгээр залуучууд ажилаа хиймээр байна Төрөөс ямарч тусламж авдаггүй ажил хийж цалингаараа амьдардаг залуучуудад маш их дарамт болж байна
Хариулах59.153.115.120
Зугээр сургийн тархлаатай болъе одоо хел хорио нэмэргуй урд нь чадаагуй байж чадахгуй оюун эрдэнэ бурч чадахгуй битгий эз тоглооч
Хариулах202.9.40.247
Одоо хорио тогтоохгүй бол тэгээд хойшид ямарч барих боломжгүй л болно доо
Хариулах202.126.88.184
Nemer bolohgvidee horiod boldog l bsn bol ali ert l horiod bolchih l bsn sht