Ховд аймагт “Ковид-19”-ийн нэг тохиолдол батлагдлаа

2021/03/30

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа. Тус аймгийн Жаргалант сумын иргэн О нь өчигдөр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд халуурч ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Түүнээс PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарсан хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
-03 дугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
-Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу 03 дугаар сарын 29-ний 22 цагаас 04 дүгээр сарын 02 хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг,
-Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,
-Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг,
-Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна