ЭМЯ: Коронавирусийн 481 тохиолдол шинээр илэрлээ

2021/03/30

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14218 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 481 тохиолдол нь бүгд дотоододын халдвар. Үүний 404 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 6672 боллоо. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 77 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал

- Дархан-Уул 3

- Баянхонгор 1

- Архангай 7

- Өвөрхангай 10

- Орхон 15

- Говьсүмбэр 2

- Сэлэнгэ 2

- Булган 10

- Завхан 2

- Хэнтий 1

- Төв 27

- Увс 1

- Ховд 2 тохиолдол илэрчээ. 

Өнөөдөр 124 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4835 боллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна