Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд КОВИД-19 халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Улмаар өнөөдрөөс АШУҮИС дээр тус шинжилгээг хийж эхлэх аж.
Коронавирусийн тодорхойлох уг оношлуурын цомог нь Монгол улсын хувьд дотоодын оношлуураар бүртгэн авсан анхны тохиолдол бөгөөд дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог юм.
Түүнчлэн Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна