Монголын шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тоглолно

С.Гандэлгэр
2021/03/30

Монголын Үндэсний шигшээ баг “Катар – 2022” ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд энэ сарын 30-нд Японы шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа.

Тажикстаны багтай хийсэн тоглолтын дараа манай шигшээ Япон Улсад очсон юм. Одоо Японы Чибад бэлтгэлдээ гараад байна.

165881512_4268875669812857_7120611383506788167_o Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тоглолно

Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон улсын эсрэг манай залуус гуравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 18.30 цагаас тоглоно. Тус тоглолтыг Монголд SPS Television, Японд ФҮЖИ телевиз дамжуулан үзүүлэх юм.

Дашрамд дуулгахад, Японы шигшээ байгийн эсрэг хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн уулзалтууд бүгд өнөөдөр онлайн хэлбэрээр явагдана. Тиймээс та бүхэнд хоёр багийн дасгалжуулагч болоод тамирчдын ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.

166053055_4268871509813273_2866524691534868673_o Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тоглолно

165724773_4268870026480088_715477787643981010_o Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тоглолно



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.175
    2021/03/30

    Mongoliin hulbumbugiin undesnii shigshee bag tamirchid dasgaljuulagch nartaa Amjilt hvsir ner turiin 1goal hiigeerei

    Хариулах