Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонголоо

2021/04/01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Г.Дамдинням гишүүнийг нэр дэвшүүлснийг Байнгын хороо нь дэмжээд байсан юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь дэмжиж, Г.Дамдинням гишүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонголоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон учраас тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.