У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

С.Гандэлгэр
17 цаг 33 минутын өмнө

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та  хаачсан юм бэ?

-Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна.

-Таны цагийг хэмнэх үүднээс гол асуултуудаа шууд асуугаад явчих уу?

-За тэгье.

-Корона вирус дэлхийд ид дэгдэж байх үед та Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тухайн үед эмнэлгийн ор, эм тариа, тоног төхөөрөмж, вакцин авах зэрэг бэлтгэлээ хангалттай хийгээгүй гэсэн шүүмж сүүлийн үед гарах боллоо. Энэ үнэн үү?

-Энэ худлаа. Аливаа зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ олон мянган хүний өдөр шөнөгүй, нойр хоолгүй, ар гэрээ орхин, амь насаараа дэнчин тавин зүтгэж байгаа хичээл зүтгэлийг үгүйсгэж огт болохгүй.

Би одоо сайн санаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон.  Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо корона вирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм. Та бод доо. Тэр үед дэлхийд вакцин гарах нь битгий хэл амны маск ч олдохгүй, олон мянгаараа амь насаа алдаж, хүн төрөлхтөн яах учраа олохгүй сөхөрч байсан үе шүү дээ. Хэрвээ бид 10 сарын өмнө цар тахлыг дотооддоо алдсан бол өнөөдөр манай улс ямар нөхцөл байдалд байх байсан бол гэж бодохоор аймшигтай байгаа биз. 

Энэ 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан юм. Тухайлбал 7 сараас Ковакс хөтөлбөрт хамрагдаж, улс орнууд, вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хэлэлцээр хийж, нийтээр вакцинжуулах боломжийг бүрдүүлсэн шүү дээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ Бахрейн, Саудын Араб, Сингапур, Катар, Монгол гээд эхний тавд явж байна.

-Танай Засгийн газрыг огцроход иргэд бухимдалтай хоцорсон. Та яагаад огцорсон юм бэ? Эсвэл зарим хүний  ярьж байгаагаар  хариуцлагаас зугтчихсан юм уу?

-Шуудхан хэлчихье. Улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ.

Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар. Харамсалтай нь энэ бүхэнд  Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх. Цар тахал дээр улс төр хийж,  УОК, Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан.

Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлуудаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд  шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ.  Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.

Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан.

Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.

-2020 оны сонгуульд танд итгэж МАН-д саналаа өгсөн боловч таныг огцорсонд гомдолтой байгаа иргэдэд та юу хэлэх вэ?

-Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно.

Намайг Баянгол дүүргийн уулзалтын тайзан дээрээс буухад миний өмнө таягаа тулаад, ёслоод зогсож байсан азай буурлыг би огт мартдаггүй юм. “Зүтгээрэй миний хүү, бид чамд итгэж байгаа шүү, зүтгээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлээс огт гардаггүй юм. Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.

-Таны энэ хариултаас харахад та Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үг гэж ойлгож болох уу?

-Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга  ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.

-Та огцрох үедээ “Ерөнхий сайдын хувьд олон зүйлийг хэлэлгүй залгиж ирлээ, албан тушаалаа өгч байгаад УИХ-ын гишүүнийхээ хувиар дэлгэнэ, шаардлагатай бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө” гэсэн. Түүнээс хойш сураг гарсангүй. Тэр юу болсон бэ?

-Тийм ээ. Надад хэлэх үгнүүд байгаа. Гэхдээ энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш. У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна. Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.

Үүнд л бид хаа хаанаа анхаарч, эв нэгдэлтэй, талцал хуваагдалгүй, төр засаг, ард түмнээрээ нягтран энэ зовлонг хамтын хүчээр давж гарах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй боллоо. Үүнд МАН-ын нөлөө байсан гэсэн  яриа яваад  байна. Та Ардын намын даргын хувьд үүнд хариулт өгөөч...

-Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэц шийддэг юм. Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм.

-Танай намыг тараана гээд Ерөнхийлөгч мэдэгдчихсэн. Дуулиан шуугиан болоод л байна. Та энд ямар хариулт өгөх вэ?

-Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.

Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж, нэг хүний дарангуйлал тогтох байх.

Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү.

-АН хоёр хуваагдаж, дотоодын зөрчил ихтэй байна. Эрх баригч намын даргын хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна.

-Улс төрийн бусад намуудын дотоод асуудалд оролцох нь улс төрийн хувьд соёлгүй зүйл л дээ. Гэхдээ та асуусан учраас би бодлоо хэлье.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа. Бид нэг л эх оронтой. Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог. Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой. Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.

МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.

Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүн сонгогдвол нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн яриа байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш. Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.

Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой.

Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой.

Та бод доо. Айлаар зүйрлэвэл аав нь үр хүүхдүүдээ талцуулж, хооронд нь зодолдуулаад байвал тэр айлын амьдрал ямар байх бол. Эцэг амгалан бол гэр амгалан гэж үг байдаг даа.   Эцэст нь хэлэхэд цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа Засгийн газрын ажлыг элдэв улс төргүйгээр тайван хийлгэх нь туйлын чухал байна.

Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.

-Надад уг нь өөр олон асуулт байна л даа. Гэтэл та яриагаа өндөрлөх шинжтэй болоод явчихлаа...

-Энэ гай зовлон илааршиж сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна. Улсынхаа их баяр наадмаа ч манай ард түмэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ гэж итгэж байна. Монгол хүн амны билгээрээ гэж сайхан үг байдаг даа. Тэр үед хоёулаа дахин сайхан ярилцъя.

-Амлалт гэж ойлголоо. Цаг зав гаргасан танд баярлалаа.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл (76)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.3.8
    2021/07/01

    IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $780,000USD CONTACT THIS HOSPITAL: DR.PRADHAN .UROLOGIST.LT.COL@GM AIL.COM

    Хариулах
  • 202.126.89.135
    2021/05/01

    Мундаг хүн шүү.

    Хариулах
  • 202.21.108.46
    2021/04/29

    Манай ард түмэн юмыг маш хурдан амархан мартдаг сонин хүмүүс. Хүрэлсүх ЕС хийсэн ажил зөндөө. БИД Л МАРТЧААЛ БАЙГАА БОЛОХООС

    Хариулах
  • 139.5.219.15
    2 цагийн өмнө

    Ерөнхий сайд байхдаа маш олон ард түмэндээ чиглэсэн ажлыг зохион байгуулж чадсан пм чинь төрийн тэргүүн болох пм бол илүү ихийг бүтээхээр ирээдүй харагддаг шүү энэ хүнэээс

    Хариулах
  • 139.5.219.15
    2 цагийн өмнө

    Уужуу тайван намбалаг хүн дээ энэ чанар ч нь ажилд ь нөлөөлдөг байх гэж боддог зөв бодолтой ухаалаг шийдвэр гаргаж чаддаг манлайлагч

    Хариулах
  • 66.181.177.34
    5 цагийн өмнө

    Xiisen ajil ixtei Xelex vgtei xvndee

    Хариулах
  • 66.181.161.52
    6 цагийн өмнө

    Хулгайч хүнээс юу горьдоод бгаа юм.

    Хариулах
  • 66.181.161.121
    8 цагийн өмнө

    Ajil xiideg xvnee demhix n zowshdee

    Хариулах
  • 192.82.91.123
    9 цагийн өмнө

    Сүүлийн 30 жилд Хүрэлсүх шиг ерөнхий сайд байсангүй дээ. Уул уурхайн лецэнзүүдээ төрийн мэдэлд авсан ганц сайд шүү дээ

    Хариулах
  • 122.201.22.148
    9 цагийн өмнө

    Jinhene poprogch,hulchgar bas hudalch za znduu yam bi dee

    Хариулах
  • 202.179.31.242
    10 цагийн өмнө

    Ajil hiideg hunee demjih heregtei

    Хариулах
  • 103.212.119.35
    10 цагийн өмнө

    Хүн ер нь би тийм ажил хийсэн би тэгсэн ингэсэн гэж ямарч ухамсартай хүн өөрийгөө магтдаггүй энэ хүн бол тмйм л ухамсартай хүн хийсэн ажилыг нь ард түмэн мэджил бгаа шүү дээ

    Хариулах
  • 103.229.123.121
    10 цагийн өмнө

    Utgaaraa bol zyitei Ene buhniig heregjuulj ev tunjintei negdsen 1 zorilgo temuuleltei, bas Ard olnii setgel zyi es zyitei baihad iluu anhaaraasai bilee 1 heseg ne huchee geed 1 heseg be nuraafaad baival yu boloh son bilee 3 gan Saye hun shuu dee

    Хариулах
  • 203.91.115.55
    11 цагийн өмнө

    Би хувьдаа маш их дэмжиж явдаг. 2000 оны сонгуулиар манай суманд ирж ард иргэдтэй уулзалт хийж байсан. Өвөө маань насаараа ардын намын үнэнч гишүүн явсан. Хийсэн ажилууд нь зогсох ёсгүй. Илүү их амжилт хүсэе таньд.

    Хариулах
  • 66.181.161.94
    11 цагийн өмнө

    Ajil hiij chaddag hunee demjih heregtei shuudee bid demjine

    Хариулах
  • 202.126.88.185
    11 цагийн өмнө

    Bid hiij chaddag hunee demjih heregtei hiiseer heregjuulseer l bga

    Хариулах
  • 202.9.46.51
    11 цагийн өмнө

    Энэ цагт хүмүүнлэг сэтгэлтэн хэрэгтэй байна, хүчирхийллийн сэтгэлтэн аюултай

    Хариулах
  • 66.181.161.52
    12 цагийн өмнө

    зөв үг яриатай хүн гэж боддог би хувьдаа дэмжнээ

    Хариулах
  • 64.119.21.246
    12 цагийн өмнө

    Хүн зодно. Ковидоос айгаад зугтана одоо юу хийх бол

    Хариулах
  • 66.181.161.54
    12 цагийн өмнө

    Зөв шүү эсэргүйцээд байгаа монголчууд минь жоохон ухаантайхан шиг байна шүү нүдээ нээх цаг болсон хөрсөн дээрээ бууж сэтгэх цаг ирсэн алийн болгон худал хуурмаг нам төрд итгэх вэ? Өөрийн цэлмэг оюун ухаанаараа буруу зөвыг шүүх тун.

    Хариулах
  • 202.126.90.86
    13 цагийн өмнө

    Дэмжинээ

    Хариулах
  • 192.82.67.28
    14 цагийн өмнө

    Hurelsuhiig ovoo yum bodood demjdeg bsan chin yag Bayariin uruusun dugui bsiin ble.

    Хариулах
  • 202.9.46.171
    14 цагийн өмнө

    За одоо ч угаасаа л иймэрхүү юм ярих цаг нь ч болсон л доо. Яах аргагүй шахаанд ороод Сайдын ажлаа өглөө, Яах аргагүй ард түмнийхээ итгэлээр ерөнхийлөгчид нэр дэвшихээс өөр зам надад үлдсэнгүй л гэх байхдаа манай попын хаан бүүр байнга шахуу шахаанд ороод байдгийг нь бодохоор өрөвдчихлөө.

    Хариулах
  • 202.55.188.92
    14 цагийн өмнө

    Нэг тийм сайхан аавын дүр төрх энэ хүнээс харагдахгүй байна хэлсэн ярьсан шигээ бай л даа хэргийн газраас хүний араар ороод зугтдаг хүн л харагдаж байна дайны талбарт цэргүүдээ хаяад зугтаа биз дээ өөрийгөө бодсон арчаагүй амьтан хаянхярваа нь яг үнэнийг хэлсэн та нар тэрийг нь олж сонсоорой бодит үнэн

    Хариулах
    • 139.5.218.228
      11 цагийн өмнө

      Yag vnen

  • 66.181.188.111
    14 цагийн өмнө

    МАН-ын түүх бол тусгаар тогтносон Монгол Улсын түүх мөн

    Хариулах
  • 202.21.107.123
    14 цагийн өмнө

    За даа энэ хүнээс илүү хариуцлага ярьчих хүн одоохондоо гялтайхгүй байна.

    Хариулах
  • 202.9.46.7
    15 цагийн өмнө

    Жинхэнэ амиа бодогч худалч шоучин. Ерөнхийлөгчид нэр дэвших гэж ЕС-ийн суудлаа далим гаргаж өгч зугтаасан. Жинхэнэ ажилчин ангийн хүртэх байсан боломжийг хулгайлж дээрэмдсэн ЖДҮ-чид нь "намдаа" хандив өгч тушаал дэвшсэн, шүүхээр ял шийтгүүлсэн намын гишүүн Эрдэнэбатыгаа шууд л УИХ-ын гшүүн болгосон нь тэгээд их шударга хүн үү

    Хариулах
    • 66.181.161.52
      10 цагийн өмнө

      Aaa uursduu ogysor gcheed

  • 202.126.90.99
    15 цагийн өмнө

    Ард түмнийхээ өмнө хийсэн юмтай хэлэх үгтэы хүн дээ шударга

    Хариулах
  • 66.181.161.87
    15 цагийн өмнө

    хиисэн юмтай хлх үгтэй эр дээ цахилгааны дулаан хогны мөнгө хэн 0 лсиим бэ нүүрс хэзээ 850₮ бсиим бээ налайхын зам ямар бсиим бэ одоо ямар бгм бээ хүүхдиин мөнгө 100000 хэн болгсиим бээ ХҮРЭЛСҮХ хиисиимаа

    Хариулах
    • 71.229.165.236
      12 цагийн өмнө

      боломж гарвал тун удахгүй чамаас хэд нугалаад эргүүлээд хуу хамчих бхаа харж л бгаарай

  • 138.128.88.206
    15 цагийн өмнө

    Ystoi offshorchin Battulgaas hol deer hvn shvv nudend haragdah gart barigdah ym hiisn hun Hurelsuh

    Хариулах
  • 45.57.200.118
    15 цагийн өмнө

    Хүрэлсүх хийсэн ажил хэлэх үгтэй хүн. Олон жил хөрөнгө мөнгөгүй, шийдэлгүй болоод гацаад байсан томоохон бүтээн байгуулалтуудыг өнгөрсөн 4 жилд эхлүүлсэн. Гаднынханд алдах шахаад байсан орд газруудаа төрийн мэдэлд авсан гээд дурдвал цөөнгүй ажил бий.

    Хариулах
  • 202.55.188.99
    15 цагийн өмнө

    Есайд хийж чадаагүй хүн ерөнхийлөгч болоод юу хийхийн бас л шүдгүй арслан болох уу тэгж ярьж байгаад өөрөө баахан эрх мэдлийг аваад юу хийсэн бэ одоо энэ өвчнийг хар үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх зоригтой хэн байгаа хааж боосон торгосон шийтгэсэн ийм л нийгэмд амьдруулж байна сайн бод

    Хариулах
    • 192.82.73.125
      12 цагийн өмнө

      Өөрөө сайн бод. Хүрэлсүх шиг эр зоригтой шудрага хүн хаана байна. Хийсэн зүйлтэй хэлэх үгтэй хүн шүү. Өөрөө сайн бод. Ийм улс төр ч хэд билээ гээд

  • 66.181.161.87
    15 цагийн өмнө

    Монголд хэзэээээч нэг намын дарлал үүсэхгүйээ монголын ард түмэн задарч яваа блхоос ядарч яваагү шүү хотод ирээд дуртай гзраа хашаа хатгаж буудаг ард түмэн монголд л бга шүү

    Хариулах
  • 138.128.89.121
    15 цагийн өмнө

    ЕБС-ын хүүхдүүд гурван ээлжтэй байсныг хоёр ээлжинд оруулах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдэж өгсөнд баярлаж явдаг

    Хариулах
  • 45.72.46.197
    15 цагийн өмнө

    Өмхий үнэртсэн Улаанбаатарын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн У.Хүрэлсийг дэмжинэ ээ

    Хариулах
    • 103.212.119.180
      2021/04/29

      Hiih ysyoigoo l hiisen shte

  • 23.250.92.249
    15 цагийн өмнө

    Harluulj gutgeh humuus olon baigaa ch ard tumen mednee mongold gants ym hiij bgaa hun n hurelsukh gedegiig

    Хариулах
  • 198.154.91.134
    15 цагийн өмнө

    Нийслэл хот сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдэртэй болсон, утаандаа идэгдэж суусан цаг саяхан шүү. Хүний хийснийг харлуулж болохгүй

    Хариулах
  • 192.241.91.91
    15 цагийн өмнө

    Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн. Энэ бол түүнийг дэмжих гарцаагүй шалтгаан

    Хариулах
  • 202.55.188.99
    15 цагийн өмнө

    Сайн ажилласан гээд байх юм тийм сайн байсан бол хэлсэн шигээ их хуралд нэр цэвэр залуусаа биш нөгөө л хулгайч худалч ждүчин муу муухай бүхнийгээ гаргаа биз дээ тэрнийх нь горыг одоо амсаад явж байгаа бус уу цар тахалаар далимдуулж мөнгөгүй нэртэй төсөв хандивын мөнгөөр гараа угаасан биз дээ мөнгөгүй юм бол ямар гоё сэтгүүл тараалаа та нар яасан хурдан марттдаг юм бэ доромжлуулж байхдаа таарсан хөгийн бэртэгчид амаараа шороо үмхээд явж бай үхэр монголчуудаа

    Хариулах
  • 104.227.93.245
    15 цагийн өмнө

    Хийх гэснээ хийж, хэлэх үгээ хэлчихдэг нялцагнаж явдаггүй, эр хүн шиг л загнадаг залуу даа.

    Хариулах
    • 66.181.161.87
      15 цагийн өмнө

      эр хүн иим хатуу хүн монголд хргтэй хүүкээ дэмжинээ 100000%

  • 104.227.93.221
    15 цагийн өмнө

    Олон жил яригдсан утааны асуудлыг шийдсэн гээд яаж ч бодсон Баттулгын хажууд Хүүк бол яалтчгүй удирдагч хүн шүү.ДЭМЖИНЭЭ

    Хариулах
  • 144.168.159.32
    15 цагийн өмнө

    Хүрэлсүх ажлаа өгснөөсөө хойш олон нийтийн өмнө гарч олон юм ярьсангүй. Хэрвээ байн байн гарч ирээд л яриад байсан бол хүмүүс попорлоо гэнэ. Гарч ирэхгүй болохоор зугтлаа таг боллоо гэнэ. олон ааштай хүмүүсийн санаанд нийцэх хэцүүдээ. ямартай чингээд ярилцлага өгсөн байна. Алга болсон гээд хайгаад байсан хүмүүс уншаараы

    Хариулах
  • 198.154.91.165
    15 цагийн өмнө

    төр засгийн удирдлагууд Улаанбаатар хотын утааг бууруулна гэж олон ч жил ярьсан, маш их ч мөнгө зарсан. Ямар ч үр дүнд хүрээгүй. Харин өмнөх Засгийн газар тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн утааг хэн ч харсан мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж чадсан. Дээр нь аймгийн төвүүдэд үүсээд буй агаарын бохирдлыг бууруулах ажлыг ч эхлүүлсэн. Ирэх өвөл утааг 80 хувь бууруулна тийм биз

    Хариулах
  • 45.72.91.20
    15 цагийн өмнө

    Ta nar odoo bolio oo. Huuk shig hun mongol ulsad hzee ch bagaaguym shuu

    Хариулах
  • 45.72.62.72
    15 цагийн өмнө

    Хийх хүнд 4 жил их л богино хугацаа юм даа. Хийхгүй хүнд ч там биз. Хүрэлсүхийн хувьд маш олон ажлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж чадсан. Цаашид ч хийхээр эхлүүлсэн олорн ажил үлдсэн гэдгээ өөрөө хэлж байгаа. Иймэрхүү улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээ уг нь дэмжмээрбайгаа юм

    Хариулах
  • 45.72.62.128
    15 цагийн өмнө

    Hench yu gj helsen Huukiig demjinee hiij buteesen yumtai hun dee

    Хариулах
  • 198.154.91.134
    15 цагийн өмнө

    Мундаг Хүрэлсүх сайд асан маань бас зовлон жаргалыг туулж алдаа оноогоо мэдэрч хийх үгүйгээ хэнээр заалгах хүн биш Төрийн албаа ямар үед өгөх ямар үедээ хийхээ хэнээр ч заалгахгүй

    Хариулах
  • 45.57.201.181
    15 цагийн өмнө

    Xuuk battulga shig huuramch mongol yln paiz zuuj dur esgej baigaagui hiih gsnee hiij heleh gsnee helchihdg shudarga hun dee

    Хариулах
  • 104.227.93.245
    15 цагийн өмнө

    Нийгмийн хамгийн том хүсэмжлэл болсон шударга ёсыг тогтооход У.Хүрэлсүх туг нь болж чадсан. Шударга ёсыг үргэлжлүүлье

    Хариулах
  • 198.154.91.192
    15 цагийн өмнө

    ЖЕНКО ГЭЖ ХОГИЙН ШААР ХАРМАГТАЙН ОРДЫГ ӨӨРСДӨӨ ХУВААГААД ЧААЯ ГЭЖ КУЦАЖ БАЙСАН БИЗДЭЭ. ТЭРЭНД НЬ ХҮҮК ХУЦ ГЭЖ ХЭЛЭЭД ЖИЙГЭЭ БИЗДЭЭ. ХҮҮКЭЭ ДЭМЖИНЭ ЭЭ

    Хариулах
  • 45.72.90.173
    15 цагийн өмнө

    Хууль бусаар хувьд очсон Салхит, Асгат, Багануур, Эрдэнэт-н 49 хувь 51 хувийн асуудал, Монголросцветмет гэхчилэн баялагтаа эзэн болох ажлуудыг маш богино хугацаанд хийсэн хүн шүү. Монголчууд Ардын намын үед анх удаа баялгийн өгөөжийг хоёр ч удаа хүртсээн

    Хариулах
  • 138.128.89.105
    15 цагийн өмнө

    Хүрэлсүхийг ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг. Ийм л хүмүүс шударга ёсыг тогтоож чадна гэж боддог

    Хариулах
    • 150.129.141.19
      2021/04/30

      Ene demjeed bga xvmvvs vr xoichiinxo ireedvig tam bolgox gej bgaga oilgoxgvil tenegvvd bnada gexde yum oilgodog n olonxi do

  • 45.72.90.198
    15 цагийн өмнө

    Цар тахлыг урт хугацаанд улс орондоо оруулаагүй хамгаалж чадсан хүн. Харамсалтай нь Баттулга атаархсандаа албаартавчиктай жагсаал зохион байгуулж, огцруулсан даа. Уг нь Хүрэлсүх огцроогүй байсан бол шударга бусын хонгилыг үгүй хийхэд маш ойрхон байсан юм. гэхдээ хоцрох юу байхав тэмцэлээ үргэлжлүүлэхэд нь дэмжинээ

    Хариулах
  • 192.241.91.91
    15 цагийн өмнө

    Энэ олон адгийн шааонууд дотроос хамгийн зөв сонголт ХҮРЭЛСҮХ л болж байна даа

    Хариулах
  • 192.241.91.205
    15 цагийн өмнө

    neeree battulga iin hiisen yum sto tui ch bhku shuu odoo tetgevertee gar gar esul buh uu hii

    Хариулах
  • 138.128.89.121
    15 цагийн өмнө

    У.Хүрэлсүх улс төрд хэзээд содон байж чадсан шигээ Монголын улс төрд Хариуцлагын шинэ жишгийг тогтоосныг бид мартаж болохгүй

    Хариулах
  • 138.128.89.99
    15 цагийн өмнө

    Мянга мянгаараа дэмжиж байна. Баярлалаа. Эзэнтэй Монгол минь мандан бадраг ээ

    Хариулах
  • 45.72.90.173
    15 цагийн өмнө

    ИРГЭН БҮР баялагтаа эзэн нь байхын төлөө #ХҮЧЭЭ_НЭГТГЭЕ

    Хариулах
  • 104.227.93.245
    15 цагийн өмнө

    Маш зөв ярьжээ. Аргагүй л том улс төрч юм байна

    Хариулах
  • 45.72.90.157
    15 цагийн өмнө

    Бодит амьдрал болж буй зүйлээ сайн хар Хүрэлсүх л монгол улсад юм хийлээ

    Хариулах
  • 192.241.91.46
    15 цагийн өмнө

    У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулж, улс эх орондоо том гавьяа байгуулсан шүү

    Хариулах
  • 138.128.88.208
    15 цагийн өмнө

    Баттулга Төгрөг нуурын орд гд эх орноо зардаг, Хүк нь эх орноо хамгаалж өмчөө хямгаддаг... Том ялгаа бнаа.Хүрэлсүхээ дэмжинэ

    Хариулах
  • 66.181.191.230
    15 цагийн өмнө

    Би л хувь хүнийхээ хувьд чамд итгэхгүй.шалжигнуур эргэж буцсан худлаа сүрчин хаа бна нөгөө сэлэмдээд өгөх төрийн хулгайч нарийг сэлэмдсэн бол ард иргэд чамайг хамгаалах блаа одоо харин юу ч гэж донгодсон ч итгэхгүй.чиний өмхий амнаас гарсан хий би амь насаа алдахаас айхгүй бна. Ард иргэдийнхээ итгэлийг алдахаас айж бна .ярьсан шиг санадах юм хэлсэн үгэндээ эзэн болддоггүй угаадасаа эргэж долоодог өөдгүй эр бна лээ чамд гэж хэлэхэд том салаавч

    Хариулах
    • 71.229.165.236
      12 цагийн өмнө

      би л лав огтхонч дэмжихгүй худалч хулхи жинхэн хуурамч поп нөхөр

  • 202.55.188.92
    15 цагийн өмнө

    Saihan yriltslaga bolloo ajiliin amjilt

    Хариулах
  • 202.55.188.36
    16 цагийн өмнө

    Amjilt husey

    Хариулах
  • 202.55.188.43
    16 цагийн өмнө

    Saihan yriltslaga bolson baina amjilt

    Хариулах
  • 202.55.188.105
    16 цагийн өмнө

    ЕС байх хугацаанд сайн ажилласаан. Одоо ард түмэн хүлээж найдаж байгаа шүү

    Хариулах
    • 66.181.182.104
      14 цагийн өмнө

      Залуус сайн сонсож ухамсарлах хэрэгтэй энэ өвчний үед улс төржиж нэгийгээ харлуулах биш харинч дэмжиж эв нэгдэлтэй явж байх нь зөв дор дороо хичээж тахалыг ялаад бид эвлэлдэж нэгдэж төр засгийн хийсэн бүтээсэн сайн зүйлийг дэмжээд цаг наргүй нрйр хоол өдөр шөнөгүй б дний төлөө ажиллаж бгаа хүмүүсийг маш их үнэлэж талархах хэрэгтэй ямарч байсан хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх биш харинч дэмжиж аливаа зүйлд сайн хандлагыг дэмжих ухамсартай бх нь одоо бидэнд чухал муу зүйлээ цаашаа сайн бүхэн дэлгэрэх болтугай