2021 оны 4-р сарын 30-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 15.3 сая буюу 60.2 хувь нь төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл баруун бүсэд хамгийн өндөр буюу 75.8, хангайн бүсэд 58.6, төвийн бүсэд 55.5, зүүн бүсэд 63.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 14.8 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна