Монгол, Словени хоёр улс 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино

С.Гандэлгэр
2021/05/01

2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс манай улс "СЛОВЕНИ" улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо.

Тодруулбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгааг ГХЯ-наас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна