Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины 2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа иржээ.
Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна