Хэнтий аймаг, Батноров сумын долдугаар багийн “Бэрх тосгон”-д байрлах "Бор-Өндөр Уул" нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унаж, нас баржээ.
Тус олборлолтын газар нь Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийнх аж.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид иргэн Д /57 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.15
Gaitai hogiin har hujaa ve ?
Хариулах