Өнгөрсөн сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон.Осолдсон иргэдийн дөрвийнх нь цогсыг олсон.
Харин аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай эрэгтэй Г, 32 настай эмэгтэй У, найман настай эмэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Гэвч эрэн хайх үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна